“Харанга”-ын Лхагваа тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

“Харанга”-ын Лхагваа тоглолт хийнэ

"Харанга"-ын фэнүүдэд дуулгах гоё мэдээ байна.

Хэдхэн
хоногийн өмнө хувийн уран бүтээлийнхээ бие даасан гурван цомгийн
нээлтийг хийсэн “Харанга”-ын Х.Лхагвасүрэнгийн цомгийн баяр, бие даасан
анхны тоглолтын тов тодорчээ.

Монголын рок, попын загалмайлсан эцэг "Харанга" хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэнгийн АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТ…

Энэ
мэдээг түүний уран бүтээлийг шимтэн сонирхдог шүтэн бишрэгчид нь удаан
хүлээсэн байх. Та бүхэнд баяр хүргэе, "Харанга"-ын Лхагваа тавдугаар
сарын 18-нд та бүхэнтэй уулзахаар болжээ. “UB
Palace”-ын концертын их танхимд болох түүний анхны бие даасан тоглолтын
тасалбар шинэ цомгуудынх нь адил 15 мянган төгрөгийн үнэтэй байх болно.
"Харанга"-ын үе үеийн шилдэг дуу, "Харангын Лхагваа" цомгийн хит дуу,
“Хайрыг хайрла”, “Замбуутив”, “Тэнгэрлэг андууд” цомгийн шинэ, гайхалтай
бүтээлүүд энэ үдэш ганцхан удаа эгшиглэх нь ээ.

“New Star”, “Лемон” студийн уран бүтээлчид хамтран зохион байгуулах "Харанга"-ын Лхагваагийн тоглолтод урьж байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж