Татварын хэлтсүүд өнөөдөр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.08-нд нийтлэгдсэн

Татварын хэлтсүүд өнөөдөр ажиллаж байна

Татварын ерөнхий газар болон аймаг, дүүргийн бүх Татварын хэлтсүүд өнөөдөр 09.00-16.00 цагийн хооронд ажиллаж байгаа талаар ТЕГ-аас мэдээллээ. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материал болон аж ахуйн нэгж, байгууллагуудын жилийн тайланг авах хугацаа дуусах дөхсөн тул ийнхүү ажиллаж байгаа юм.

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн  тухайд, материалыг энэ сарын 14-нийг хүртэл дүүргүүдийн Татварын хэлтэст хүлээн авах юм. Сангийн сайдын 104 дүгээр тушаалаар материалыг хүлээн авснаас хойш 35 хоногт багтаан олгох тушаалын дагуу ирэх сарын сүүлчээр буцаан олголт авах иргэдийн дансанд мөнгө орох ажээ.

Сануулахад, татварын буцаан олголтоо авахаар бичиг баримтаа бүрдүүлж буй бол хугацаандаа амжиж өгөх хэрэгтэй бөгөөд хугацаанаас хожимдсон бол тооцохгүй ажээ. Мөн бичиг баримт дутуу, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй бол дансанд буцаан олголтын мөнгө шилжихгүй саатдагийг албаныхан анхааруулж байна. 

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж