Тав дахь цагариг задарсангүй

Хуучирсан мэдээ: 2014.02.08-нд нийтлэгдсэн

Тав дахь цагариг задарсангүй

Сочи чадлаа. Олимпийн нээлт хүртэл бүгдийг нууцалж чадсан тэд нээлтийн ёслолыг гайхалтай зохион байгуулж чадлаа. Нэг алдааг эс тооцвол төгс төгөлдөр.

Товлосон цагаасаа нэг хором ч хоцролгүй 20:14 цагт эхэлсэн өвлийн XXII олимпийн нээлтийн ёслолын үеэр гэрлийн чухал үзүүлбэр саатсан нь өдгөө цахим ертөнцөд өглөөний цайны амттайхан хачир болж байна. Таван тивийг илэрхийлж, таван өөр өнгийн цагаригаас бүрддэг олимпийн бэлгэдлийг гэрлээр илэрхийлэх гэсэн боловч харамсалтай нь нэг цагариг задарсангүй. Таван цасан ширхэг агаарт задарч, олимпийн таван цагаргийг бүрдүүлэх учиртай байсан ч  Америк тивийг илэрхийлдэг улаан өнгийн цагаргийн байрлалд байсан цасан ширхэг задарч амжсангүй. Ингээд эрэмдэг цагаригтай нээлтээ угтсан тухай цахим хүрээнийхэн шуугиж байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж