
Дэлхийн 16 орны бөхчүүд зодоглож буй тус тэмцээний эхний өдөр Монголын дөрвөн тамирчин Ираны дэвжээнд барилдсанаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Б.Номин хүрэл медаль хүртлээ. Түүний жинд 33 бөх өрсөлдсөн бөгөөд аваргын алтан медалийг БНАСАУ-ын бөх Жон Хак Жин, мөнгөн медалийг Казахстаны Расул Калиев, харин хүрэл медалийг БНАСАУ-ын тамирчин Ян Кён Монголын бөх Б.Номингийн хамт хүртсэн байна.
Тахтийн цомын тэмцээнээс өмнө нь Ч.Батбадрал 1991 онд, Б.Наранбаатар 2004 онд алтан медаль авч, 2012 онд Гавьяат тамирчин Б.Наранбаатар мөнгө, ОУХМ Б.Баянмөнх хүрэл медаль зүүж байсан юм.
Тэмцээний эхний өдрийн дүнг танилцуулъя.
57 кг
1. Жон Хак Жин (БНАСАУ)
2. Расул Калиев (Казахстан)
3. Батболдын Номин /“Гацуурт-Олимп” клуб/
3. Ян Кён (БНАСАУ)
65 кг
1. Мейсам Насири (Иран)
2. Константин Хабалишвили (Гүрж)
3. Фарзад Коливанд (Иран)
3. Даурен Жумагазиев (Казахстан)
74 кг
1. Реза Афзали (Иран)
2. Иман Мухаммадиан (Иран)
3. Хамед Ризаи (Иран)
3. Изатолла Акбари (Иран)
97 кг
1. Хамед Талиби Зарринкамар (Иран)
2. Аббас Тахан (Иран)
3. Павло Олейник (Украин)
3. Дато Крашвили (Гүрж)