Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шинэ сум төслийг хэрэгжүүлэх журмыг гаргасан байна. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 100 гаруй сумыг шинэчилж, хүн амьдрахад таатай нөхцлийг бүрдүүлэх зорилттой бөгөөд 2016 оныг хүртэл 100 гаруй сумыг шинэчлэх саналыг гаргасан бөгөөд аймгуудаас ирсэн саналыг үндэслэн 16 аймгийн 16 сумыг шинэчлэх талаар шийдвэр гаргасан байна. Тухайлбал, Төв аймгийн Лүн, Архангай аймгийн Тариат, Завхан аймаг Тосонцэнгэл, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Увс аймгийн Тэс, Хэнтий аймгийн Биндэр зэрэг 16 сумыг шинэчлэхээр болжээ. Энэхүү шинэчлэлд нийт 80 тэрбум төгрөг төсөвт суулгасан бөгөөд нэг суманд тав орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар болжээ. Сумын төвийн шинэчлэлийг 2014 оноос хэрэгжүүлэхээр болжээ.
Юуны түрүүнд сумын төвийн айл өрхүүдийг бохир ус, халуун усны шугамд холбох, цэвэрлэх байгууламж барихад зарцуулахаар шийдвэрлэжээ. Шинэ сум төслийн хүрээнд төсөлд хамрагдах сумыг сонгохдоо хамгийн олон хүн амтай болон дэд бүтэц холбогдох боломжтой, шинэ сумын төслөө бэлэн болгосон 16 аймгийг сонгосон байна.
Ш.ОЧ