Нийтийн тээврийн аттестатчлал маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн аттестатчлал маргааш эхэлнэ

Нийтийн тээврийн газраас 4-р сарын 15 наас эхлэн аттестатчлал явуулахаар болжээ. Эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа бага оврын автобус бүхий буухиа, туслах чиглэлийн 55 аж ахуйн нэгж байгууллагад явагдана. Дараа нь их багтаамжийн автобусны компаниуд хамрагдана. Аттестатчлах шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авах ба аттестатчлалын зорилго нь  эдгээр компаниудыг авто аж ахуйн мэргэжлийн түвшинд хүргэх, олон жижиг аж ахуйн нэгжийг томсгох, хүчин чадлыг нь бэхжүүлэхэд  чиглэгдэж байна.
Б.Энхмандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж