Монгол, Оросын төрийн тэргүүнүүд уулзав

Хуучирсан мэдээ: 2014.02.07-нд нийтлэгдсэн

Монгол, Оросын төрийн тэргүүнүүд уулзав

Бөмбөрцгийн анхаарал Оросыг чиглэж, шүүмжлэлд булуулж буй Сочи хотод өвлийн олимпийн наадам эхлэх мөч улам ойртлоо. “Сочи-2014” өвлийн олимпийн ХХII наадмын нээлтийн ажиллагаа Москвагийн цагаар хоёрдугаар сарын 7-нд буюу өнөөдөр 20:14, Улаанбаатарын цагаар хоёрдугаар сарын 8-ны 00:14 цагаас эхэлнэ.

Олимпийн хотод өчигдөр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын хүлээн авалт болж, улс орны төрийн тэргүүнүүд уригдан оролцжээ. ОУОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг хүлээгээд удаагүй байгаа Томас Бах Монгол Улсын Ерөнхийлөгчид хувийн урилга илгээж, олимпод урьсан билээ. Германы иргэн, туялзуур жадны тамирчин Томас Бахыг Монголын Ерөнхийлөгчтэй эртний танилууд гэх нь бий.

Олимпийн боссын хүлээн авалтад уригдсан зочдын зургийг Сочи хотноо ажиллаж буй Монголын төлөөлөгчид илгээлээ. Гар утсаар авсан эл зурагнаа Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын уулзаж буй агшныг буулгажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж