Чехословакт Зөвлөлтийн санаачлагч нас барав

Хуучирсан мэдээ: 2014.02.07-нд нийтлэгдсэн

Чехословакт Зөвлөлтийн санаачлагч нас барав


Василь Биляк
Фото: iiccr.ro

Чехословакт Зөвлөлтийг нэвтрүүлэхийг 1968 онд санаачилсан Чехословакийн  коммунист намын гишүүнВасиль Биляк мягмар гаригт Братислав хотод нас барсан тухай Словакийн коммунист намын мэдээнээс ишлэн Associated Press дамжуулжээ. Тэрээр 96 настай байсан бөгөөд үхлийн шалтгааны талаар ямар нэгэн мэдээ гараагүй байна.

Коммунист намын тэр үеийн лидер Александр Дубчекийн либерал шинэчлэлийн болиулахаар Зөвлөлтөөс тусламж хүсэн хандсан таван коммунистийн бүлэгт Биляк орж байжээ. Тэр үеийн Зөвлөлтийн лидер Леонид Брежневт цэргийн тусламж үзүүлэхийг хүсэн хандсан захидлын бусад зохиогчид нь аль эрт нас барсан юм.

Варшавын гэрээний орнуудын цэргийн ажиллагааны зорилго нь коммунист намын эсрэг үймээнийг дарах, шинэлэгч нарыг удирдлагаар зайлуулах мөн Зөвлөлтийн нөлөөг сэргээх явдал байлаа. 1968 оны үйл явдлаар 100 гаруй хүний амь үрэгджээ.

Словакийн прокурорын газраас 1968 оны үйл явдлын хариуцлагад Билякийг татахаар оролдсон ба түүний хэргийг 2011 онд баримт хангалтгүй гээд хаажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж