Орон нутгийн сэтгүүлчид өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сэтгүүлчид өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 60 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн сэтгүүлч уран бүтээлчид өөрсдийн багаж зэвсэг болох техник хэрэгсэл, уран бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж олон нийтэд дэлгэн үзүүллээ.

Одоогийн байдлаар тус аймгийн хэвлэл мэдээллийн салбарт нийт 30 гаруй сэтгүүлч уран бүтээлчид ажиллаж байна.

Үзэсгэлэнд “Дорнод” сонин түүх өгүүлэх сонин, “Үргэлж үнэнээр”, “Дорнодын өнгө хүүхнүүд”  номоороо, фото сурвалжлагч Б.Батцэрэн 20 гаруй фото аппаратны цуглуулгаараа, “Шинэ суваг” телевиз видео камер, “Халхгол”, “Дорнод”, “Чойбалсан хот” зэрэг DVD-гээрээ, Зүүн бүсийн радио Талын Монгол FM-107.5 радиогийн техник хэрэгслээрээ тус тус оролцов. 

Уг үзэсгэлэнгийн зорилго нь орон нутгийн хэвлэл мэдээлийн байгууллагуудын түүхэн замналыг харуулах, залуу уран бүтээлчид болон олон нийтэд сонирхуулан дэлгэн үзүүлэхэд оршиж байлаа.

Мөн баярын өдрөө угтаж тус аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран “Дээлтэй сэтгүүлч”, “Сэтгүүлчийн гараа” буухиа тэмцээнийг тав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.  

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж