Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Хал үзсэн эрхэм

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу сүү­лийн үед авлигачдаас ялгарахыг  ихээхэн хүсэмжлэх бо­лов. Тэрбээр өөртэй нь холбоотой хов живд нэг их ач холбогдол өгдөггүй ги­шүүдийн тоонд багтдаг. Зарим хүн ийм байдаг шалтгааныг нь “52 жил амьдрахдаа  юм, юм үзсэн толгой” гэж тайлбарлах нь бий. Үнэхээр ч тэрбээр “Дэнжийн 1000”-ын хорооллоос дэлхийд данстай нэгэн болохын тулд амьдралын хар барааныг үзэж, өнгөрүүлсэн баялаг намтартай нэгэн. Энэ намтраараа ч бахархдаг юм билээ. “Зовлон үзэж байж мөнгөтэй болсон бизнесийнхэн  УИХ-д орох хэрэгтэй. Учир нь тэд эдийн шуналгүй болчихсон байдаг учир өөртөө мөнгө хураах бус, иргэдээ мөнгөтэй болгох талаар боддог юм” хэмээн ярьдаг нь цаагуураа нэг зүйл хэлээд байх шиг. Тэрбээр Ардын намыг үе, үе шүүмжилдэг. Гэхдээ олон нийтийн байгууллагууд болон иргэд УИХ-ын гишүүдийг авлигач хэдхэн гишүүнээс болж нийтэд нь “76 авлигач” гэж цоллож байгаа нь шударга бус санагдсан гэнэ. Тиймээс “Авлига авдаг гишүүдийг л авлигач гэж нэрлэх ёстой” гэж байр сууриа илэрхийлэх болсон. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан саналаа хэлснийхээ төлөө  Авлигатай тэмцэх газрынханд “ээрүүлж” ч эхэлсэн. Харин одоо тус газрынхан түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. “Ангийнхан”-аас нь ч түүнд таагүй хандлага гаргах хүмүүс бий. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө Авлигатай тэмцэх газарт тайлбар өгч, “ангийнхан”-даа нүд үзүүрлэгдэж яваа түүнийг “Хаданд хавчуулагдсан халиуны зулзага” гэхээс өөр юу гэх вэ. Харин түүний ингэх болсон шалтгаан нь үр хойчдоо нэр цэвэр үлдэхийг хүсдэгт оршино.  


Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:

"Улс төрйин тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж