
Гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар Гэгээн валентины өдөрт зориулж, уянгын дууны үдшийг бэлэглэх гэж байна. Хайрын баярт хаягласан тоглолт хоёрдугаар сарын 13, 14-нд 19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болох юм. Тоглолтод тэд өөрсдийн урын сан дахь шилмэл бүтээлүүдээс гадна цоо шинэ дуунууд зориулах юм байна. Тасалбарын үнэ 25000 төгрөг юм байна.
Э.ТЭКҮ