1. Хэрэглээгээ тодорхойл
Таблетанд мөнгөө зарцуулахын өмнө та өөрөө асуух чухал асуултууд дундаас мэдээж хамгийн чухал нь “Та түүнийг ямар зориулалтаар ашиглах вэ?”
Компьютерийг орлуулах уу эсвэл зүгээр л аялалд явах үедээ кино үзэхийг хүсч байна уу. Аль нь ч байсан таны хэрэглээнээс хамаарч сонголтоо хийх нь зүйтэй. Танд байнгын интернэт холболт шаардлагатай юу? Санах ойгоо өргөтгөх боломж нь таны хувьд чухал уу? HDMI холболт хэрэглэх үү, GPS ашиглах уу?
2. Үнэ бүхнийг хэлж чадахгүй
Хамгийн үнэтэй таблет таны хэрэгцээг бүрэн хангана гэсэн логик энд үйлчлэхгүй. Үүнтэй адилаар хямд таблетууд бүгд тийм хэрэггүй эд биш.
Таблет бүрийн үнэ өөрийн онцлох давуу сул талууд дээр тулгуурлан бий болсон. Amazon өөрийн Kindle Fire HDX 7 хүчирхэг загвараа боломжийн үнээр санал болгож байгаа бол iPad Air өөртөө HDMI болон хатуу дискээ өртгөтгөх боломж агуулаагүй боловч хурдан ажиллагаа, гайхалтай аппликэшнүүд, сайжруулсан интерфэйс зэргээрээ давуу талыг бий болгож байна.
Үнэ бүхнийг илэрхийлэхгүй.
3. Нийлүүлэгчээ зөв сонго
Таблет худалдан авах газраа ухаалагаар сонгох нь чухал. Компьютер бол төгс төхөөрөмж биш, тэр тусмаа таблет бол бүр төгс биш. Хэрэв ямар нэг асуудал гарвал найдвартай үйлчилгээ үзүүлдэг, байнгын сайжруулалт хийдэг нийлүүлэгчтэй байх нь чухал. Хэрэв андройд таблет сонгох бол сүүлийн апдэйтүүдийг богино хугацаанд татдаг нийлүүлэгчийг сонгох нь дээр.
Таблетийн хэмжээ
7-8,3 инч (жижиг)
7-оос 8 инч хэмжээтэй жижиг таблетууд ихэвчлэн хямд үнэтэй, том загваруудыг бодвол зайгаа сайн барьдаг. Авч явахад хялбар, цүнх, түрийвч зарим нь бүр халаасанд ч багтахаар байдаг. Гарт эвтэйхэн жижиг таблетууд электрон ном уншигчийг орлох боломжтой, ялангуяа орон дотроо ном унших дуртай бол энэ загвар тохиромжтой.

8,9 – 10,1 инч (дунд зэрэг)
Энэ нь хамгийн ихээр хүмүүсийн сонирхдог хэмжээ. Жижиг таблетуудыг бодвол илүү том дэлгэц, өндөр нарийвчлал бүхий дүрслэлтэй болдог. Кино үзэх, тоглоом тоглоход илүү тохиромжтой. Ихэнх тохиолдолд хурдан процессортой байдаг, учир нь илүү том дэлгэцэнд илүү гайхалтай дүрслэлийг харуулахын тулд хүчин чадалтай шаардлагатай болдог байна.

10,1 инчээс дээш (том)
Ийм хэмжээний таблет цөөхөн байдаг. Ихэвчлэн hybrid хэлбэртэй буюу таблет(зөөврийн, мэдрэгчтэй дэлгэцтэй) ч болдог компьютер(Windows 8.1 дэмжиж ажилладаг, илүү хурдан процессор) ч болдог. Ийм төрлийн таблетуудын үнэ 1000$-оос эхлэнэ, жишээ нь Microsoft Surface Pro 2
Процессор
Apple A7
Энэ процессорыг одоогийн iPad Air болон iPad Mini Retina дээр мэдэрч болно, өмнөх A6X-ээс өндөр ялгаа байхгүй хэдий ч iPad-ийн аппликэшнүүдийг илүү хурдан дуудах, унших боломжийг бий болгож өгсөн.
Nvidia Tegra
Nvidia-ийн Tegra 4 процессор зах зээл дээр хит болж байна. Microsoft Surface 2 болон HP Slatebook x2 таблетууд албан ёсоор энэхүү процессорыг ашиглаж бүтээгдсэн байна. Дөрвөн өндөр үзүүлэлттэй CPU cores болон 72 (!) GPU cores-ийн тусламжтайгаар Tegra 4 нь тоглоом тоглоход гайхалтай тохиромжтойгоо батласан.

Samsung Exynos
Samsung-ийн бүтээл болох Exynos процессор нь хурдны хувьд гайхалтай үзүүлэлттэй боловч зайгаар ажиллах хугацаа нь гол асуудал болдог. Samsung-ийн судалгаа төхөөрөмжийн хурдыг бууруулалгүйгээр баттерейгаар ажиллах хугацааг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Samsung Galaxy Note 10.1 2014 загварт энэхүү чипийг байрлуулах юм.

Qualcomm Snapdragon
Snapdragon 800 нь бүх л шинэ таблетуудад ашиглаж байгаа, үүнд Kindle Fire HDX 7 болон Nokia Lumia 2520 ч орно. Ерөнхий системийн үйл ажиллагаа болон тоглоом тоглоход гайхалтай хурдаар дэмжиж өгдөг.
Та хурц тод дүрслэлтэй дэлгэц хүсч байна уу? Энэ үзүүлэлтийг дэлгэцийн нарийвчлал болон төрлөөр тодорхойлдог. Одоогийн байдлаар таблетийн хамгийн өндөр нарийвчлал 2560x1600pixels (iPad Air, iPad Mini Retinga) байна. Нарийвчлал хэдий өндөр байна дэлгэцэн дээрх дүрс илүү тод харагдана.
Дэлгэцний төрлөөс хамааран дүрсний чанар, хажуу өнцгөөс харагдах байдал болон гэрэлтэлт нь тодорхойлогдоно. Мөн дүрсний алдагдал, өнгөний оновчтой дүрслэл ч хамаарна.
iOS
Анхны iPhone дээр танилцуулагдсан цагаас хойш iOS нь Apple-ийн мобайл төхөөрөмжүүдийг хүчирхэгжүүлж чадсан програм хангамж болсон. Түүний гол давуу тал нь төхөөрөмж хооронд хуваалцах боломжтой медиа систем, мянга мянган аппликэшн, маш хялбар, хэрэглэгчид ойр интерфэйс байдаг.
Android
iOS-той харьцуулахад тийм ч олон аппликэшн санал болгож чаддаггүй боловч өөрийн гэсэн медиа экосистемтэй. Кино, тв шоу, сэтгүүл, тоглоом зэрэг нь сонголт болон чанарын хувьд сайжирсаар байна. Android-ийн хамгийн сүүлийн загвар 4.4 нь удахгүй таблетууд дээр гарах юм байна.
Windows 8.1 болон Windows RT 8.1
Windows-ийн шинэ интерфэйс илүү гоё, хүчирхэг таблетад зориулсан үзэмжтэй харагдах байдлын шийдлийг гаргаж чадсан. Өөртөө хөгжмийн болон кино, тв шоуны санд хандах боломжуудыг агуулсан. Аппликэшний сонголт өмнөх хувилбараасаа илүү сайжирсан боловч өрсөлдөгчидтэй харьцуулахад дутагдалтай байгаа.
Таблетийн хадгалах багтаамж бол чухал үзүүлэлт. Кино, дуу, тоглоом эсвэл ном гээд дийлэнх хэрэглэгчдийн хувьд таблет ашиглаж байгаагийн гол шалтгаан нь контент байдаг.
Зарим таблетад хадгалах багтаамжаа нэмэгдүүлэх боломж буюу microSD карт хийх оролт байдаг. Эсвэл зарим таблетийн хувьд үүлэн хадгалах боломжийн үнэгүй хувилбар байдаг.
Түүнээс гадна зарим таблетийн хувьд үйлдлийн систем нь санах ойныхоо 20 хувь хүртэл зайг эзлэдэг учир 8Gb багтаамж хэзээ ч бодитоороо 8Gb байдаггүй гэдгийг санаарай.

Таблет бол сайхан мэдрэмжийг өгдөг төхөөрөмж, та түүнийг гартаа барьж байх үедээ сэтгэл хангалуун байх нь чухал. Жин болон хэмжээ үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Үзүүлэлт нь адилхан жин бичигдсэн боловч барьж үзэхэд ялгаатай жин мэдрэгддэг. Анхны зохион бүтээх явцад дотоод эд ангиудыг яаж байршуулснаас хамааран барихад эвтэйхэн, хөнгөн хүндийн мэдрэмжинд нөлөөлж байдаг. Хэрэв худалдаж авахаасаа өмнө барьж үзэх боломжтой бол худалдаж авсны дараах сэтгэл ханамжинд чинь ихээхэн нөлөөлөх болно.

Мөн захаараа хурц ирмэггүй байвал авч явахад эвтэйхэн байдагийг санахад илүүдэхгүй. Жижиг таблетуудын хувьд таны цүнх, халаасанд багтах эсэх болон хүүхэд тоглож байгаад унагаах аюулгүй эсэхийг тооцох нь зүйтэй.