Сочи асуудал дагуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.02.06-нд нийтлэгдсэн

Сочи асуудал дагуулж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотноо өвлийн XXII олимпийн наадам маргааш нээлтээ хийх гэж байна. 2014 оныг бэлгэдэж 20:14 цагт нээлтээ хийхээр товлосон “Сочи-2014”-ын галт бамбар тун удахгүй бадамлах гэж буй. Олимпийн тосгонд улс орнуудын туг, далбаа мандаж, дэлхийн өнцөг булан бүрээс олимпийн наадмыг сурвалжлах сэтгүүлчдийн баг, олимпийн талбарт өрсөлдөх тамирчдын түрүүч, албаны хүмүүс Сочид цуглаад байна. Алан хядах тухай заналхийлэл, дотоод зөрчил, дипломат сөргөлдөөн гээд элдэв саад бэрхшээл, айдас түгшүүр дунд Сочигийн олимп эхлэхэд нэгэнт бэлэн болжээ. Харамсалтай нь, олимп нээлтээ хийгээгүй байхад Сочийг тойрсон янз бүрийн асуудал, сөрөг мэдээлэл хангалттай цацагдаж эхэллээ. ОХУ-ын талаас олимпийн бүтээн байгуулалтад 51 тэрбум ам.доллар зарцуулсан гэх ч зочдыг хүлээн авах зочид буудлууд гүйцэд ажилд ороогүй л байна. Олимпийн зочид, ялангуяа олон улсын сэтгүүлчид цоргоноос гоожих зэвтэй ус, зарим өрөө нь бүр усгүй, хэрэв ус гоожвол нүүрээ битгий угаагаарай, хорт бодистой гэх сануулга, гудамжинд хаа сайгүй холхих золбин ноход, цахилгаан шат ажиллахгүй үед ядаж шат ч байхгүй гээд олон зүйлийг шүүмжилж байна. Зарим нэг нь Сочи, ОХУ энэ олимпийг зохион байгуулснаар дэлхийн шившиг болж буйг ч онцолсоор… Гэхдээ олимп болдгоороо болно, одоо бүгдийг өөрчлөхөд хэдийнэ оройтсон.

Сочид байдал ямаршуухан байгаа талаар сэтгүүлч, сурвалжлагч, албаны хүмүүсийн оруулсан гэрэл зургуудаас хүргэе.


Сочи дахь зочид буудлын өрөөний зураг

Сайн мэдээ нь Сочид интернэт байна. Муу мэдээ гэвэл таазан дээрээс нь ингэж унжиж байна.


Сочид 00-ийн асуудал асар их. Бор шар өнгийн ус гоожиж, суултуураа ч гүйцэт бэхлээгүй.


Өрөөнийхөө хаалгыг онгойлгох гэтэл бариул нь хугарчихжээ.


Цоргоноос гоожих зэвтэй ус


Савласан зөгийн бал нь зөгийтэйгээ…


00-ийн цаасаа жорлон руу хийвэл бөглөрөх аюултайг анхааруулсан санамж


Зочид буудлын өрөөний хаалга нь бариулгүй тул гурван ширхэг чийдэнг нэг бариулаар наймаалцах гэнэ.


Сочигийн угаалгын өрөөний санамж


Канадын эрэгтэйчүүдийн хоккейн багийн тамирчдын байрлах өрөө


Шугамд холбоогүй…


Таван сарын өмнө онлайнаар захиалсан өрөө нь яваад ороход ийм байжээ


Тээш хадгалах өрөөндөө золбин муур “тэжээдэг”


Олимпийн биатлоны төв дэх эрэгтэйчүүдийн угаалгын өрөө. Нэг өрөөнд хоёр жорлон


Зочид буудлууд нь зочин хүлээж авах наад захын бэлтгэлгүй.


Явган хүний зам дагуух муу усны нүх нь таггүй


Зарим нэг орчуулга үнэхээр асуудалтай


Зочид буудлын хүлээн авах хэсэгт ОХУ-ын ерөнхийлөгч Путины зураг


Шөнийн 04:30 цагт өрөөнийх нь хаалгыг гаднаас нь онгойлгоод орон дээр хүн хэвтэж байгаад хараад үг дуугүй яваад өгчээ. Түүнчлэн өрөөндөө эргэж ирэхэд хаалгыг нь ингээд онгойлгочихсон байсан тухай өөр нэг нь жиргэжээ.


Сочигийн өглөөний цай


Хогийн хамуур нь картон цаас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж