
Түүнчлэн хиймэл гарны хуруунуудын үзүүрт дохиологч суулгаж өгснөөр хуруугаараа хүрч буй зүйлсийн мэдээлэл хүний мэдрэлд дамжиж буй аж. Энэ аргаар бүтээсэн хиймэл роботон гарыг Данийн иргэн Деннис Аабо Соренсен гэгч туршиж үзээд “Энэ яг энгийн гар шиг бүхнийг мэдрэхэд ойрхон иржээ. Үнэхээр гайхамшигтай” хэмээн ярьсан байна. Туршилтанд оролцсон Деннис Аабо Соренсен нь 10 жилийн өмнө салют дэлбэрсэн ослын улмаас зүүн гараа алдсан аж. Эрдэмтэд цаашид роботон хиймэл гарыг улам сайжруулж, энгийн хүний гар шиг мэдрэмжтэй болгохоор ажиллаж байгаа юм байна.
Б.АНХТУЯА