Хэн нэгний болзоот хархүүг хараад тэр ер нь ямархуу төрлийн залуу сонирхдог болохыг хангалттай таамаглаж болно. Гэвч Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Камерон Диазын хувьд тийм гээд тодотгочих зүйл байхгүй бололтой. Өнгөрсөн хугацаанд түүний уулзаж, учирч, болзож байсан залуусыг харьцуулахад нас, карьер, удам угсаа, царай зүс гээд бүгд харьцуулахын аргагүй. Кинонд хамтран тоглосон сайхан залуу, загвар өмсөгч, тамирчин, бизнесийн магнат, тэрбумтан гээд л…
Элон Маск, 2013. Өмнөд Африкт төрсөн, канад-америк гаралтай дизайнер, бизнесийн магнат, хөрөнгө оруулагч
Дидди, 2011. Хойд Америкийн хип хоп могул
Алекс Родригез, 2010-2011. Америкийн бейсболчин
Адам Левайн, 2010. Их Британийн алдарт “Maroon 5” хамтлагийн дуучин
Кеану Рийвс, 2009-2010. Канадын жүжигчин
Пол Скалфор, 2008. Британийн загвар өмсөгч
Брэдли Купер, 2007-2008, АНУ-ын жүжигчин
Келли Слейтер, 2007. АНУ-ын мэргэжлийн серфчин
Тайрис Гибсон, 2007. АНУ-ын дуучин, хөгжмийн зохиолч
Жюд Ло, 2006-2007. Английн жүжигчин
Жастин Тимберлейк, 2003-2006. АНУ-ын дуучин, жүжигчин
Жаред Лето, 1999-2003. АНУ-ын жүжигчин, хөгжимчин
Эдвард Нортон, 1999. АНУ-ын жүжигчин, кино найруулагч
Мэтт Диллон, 1995-1998. АНУ-ын жүжигчин, кино найруулагч
С.ЦЭЛМЭГ