Оюутан тамирчид спортын есөн төрлөөр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2014.02.06-нд нийтлэгдсэн

Оюутан тамирчид спортын есөн төрлөөр өрсөлдөнө

Монголын оюутны спортын холбооноос спорт холбоодтой хамтран 2014 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Оюутны УАШТ спортын есөн төрөлд шилдгүүдийг тодруулах бөгөөд энэ жил болох оюутны дэлхийн аваргын тэмцээнүүдэд оролцох тамирчдыг энэ тэмцээнээс сонгон шалгаруулах юм.

Тэмцээн энэ сарын 18-нд жүдо бөхийн тэмцээнээр эхлэх бол хамгийн сүүлийнх нь тавдугаар сард болох модон бөмбөгийн тэмцээн байх ажээ.

Оюутны УАШТ-ий хуваарийг танилцуулъя.

  • ЖҮДО БӨХ: Хоёрдугаар сарын 18-20-нд Спортын төв ордон
  • ГАНДБОЛ: Хоёрдугаар сарын 21-23-нд МУБИС-ийн Биеийн тамирын сургууль
  • ВОЛЕЙБОЛ: Гуравдугаар сарын 1-7-нд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
  • ШАТАР: Гуравдугаар сарын 13-15-нд “Зууны шатар” клуб
  • ТАЭКВОНДО: Гуравдугаар сарын 29-30-нд “Тэмүүжин” спорт клуб
  • ШИРЭЭНИЙ ТЕННИС: Гуравдугаар сарын 28-29-нд “Оч” клуб
  • ЧӨЛӨӨТ БӨХ: Дөрөвдүгээр сарын 26-28-нд ҮБТДС
  • ФУТЗАЛ: Дөрөвдүгээр сарын 26-27-нд “Улаанбаатар” дээд сургууль
  • МОДОН БӨМБӨГ: Тавдугаар сарын 8-9-нд “Монгол шилтгээн” цогцолбор

Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд төрийн болон төрийн өмчийн бус бүх их, дээд сургууль, коллежийн баг тамирчид оролцох бөгөөд насны хувьд 17-28 настай байх ёстой юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж