191 дүгээр цэцэрлэгийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

191 дүгээр цэцэрлэгийн нээлт боллоо

Баянзүрх дүүргийн IV хороо шинэ цэцэрлэгтэй болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Өнөөдөр нээлтээ хийсэн 191 дүгээр цэцэрлэг нь 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 20 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа эхэлж буй ажээ. Тус цэцэрлэгийг БШУЯ-ны захиалгаар “БАЗ” компани 517 сая төгрөгийн өртгөөр барьсан байна. Мөн  яамны хөрөнгөөр 38 сая төгрөгийн  тавилга, гал тогооны төхөөрөмж, компьютер техник хэрэгслээр тохижуулжээ.

Тус хороонд цэцэрлэг байхгүйгээс хорооны багачуудын дийлэнх нь  гэртээ, зарим нь гэрээсээ хол хувийн цэцэрлэгт явдаг байжээ. Тиймээс  гэрийнхээ хаяанд ойрхон цэцэрлэгтээ болсонд эцэг эхчүүд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж