
“LVA” энтертайнмент, “Absolute” студийн “Амьдрал төсөл” дэлгэцийн шинэ бүтээл энэ сарын 7-нд нээлтээ хийх гэж байна. “Өргөө”, “Тэнгис” кино театрын дэлгэцнээ гарах уг бүтээл нь залуу гэр бүлд тулгарч буй бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулсаар хайр сэтгэл, нөхөрлөлөө хадгалж үлдэж байгааг харуулах ажээ. Мөн тус киноны “Хайрын аялгуу” клип мэндлэн дэлгэцнээ гарсан юм. Энэхүү клипийн аялгууг хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж зохион өөрөө тоглон хүргэжээ. “Амьдрал төсөл” драмын төрлийн киноны гол дүрд “Guys” хамтлагийн экс дуучин, жүжигчин Д.Лхагва, топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн, Драмын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар, “Тусгай салаа” киноны Номингийн дүрээр олны танил болсон загвар өмсөгч, жүжигчин Б.Гэрэлчулуун болон гавьяат жүжигчин А.Дашпэлжээ, Б.Тунгалаг нар тогложээ. Эл киноны найруулагчаар П.Дэлгэрбаяр ажиллаж, “Guys” хамтлагийн экс дуучин, жүжигчин Д.Лхагва киноны зохиолыг бичжээ.
Ингээд тус киноны аялгууг клипийн хамт хүргэж байна. ЭНД дарж сонирхоно уу.
Г.Даша