
Виктор Янукович өнгөрсөн арваннэгдүгээр сард Украиныг Европын холбоонд нэгтгэх гэрээнээс татгалзсанаас Ерөнхийлөгчийнх нь суудал нь ганхаж эхлээд буй юм. Украины ард иргэд түүнийг улс орны ашиг, сонирхлын эсрэг шийдвэр гаргасан хэмээн буруутгаж огцрохыг шаардаж, жагсаж эхэлжээ. Үүний дараа Украины хууль тогтоогчид тэдний эсэргүүцлийг хумихыг тулд жагсаал, цуглааны эсрэг хууль баталсан ч иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, бүхлээрээ огцрох өргөдлөө өгсөн билээ. “12 харгис” хэмээн нэрлэгдсэн жагсаал, цуглааны эсрэг хуулийг эсэргүүцсэн мөргөлдөөн, үймээн самууны үеэр өнгөрсөн сард Украинд зургаан хүн нас барсан юм.
Б.АНХТУЯА