
Говьсүмбэр аймагт энэ сарын 04-ны 17:00 цагийн байдлаар үүлэрхэг, салхи баруун хойноос 9-12 м/сек, цас орж шуурсан байдалтай байна. Агаарын темпратур -0.2 хэм, даралт 8525, харьцангуй чийг 100 хувьтай байна гэж аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээлж байна. Харин Говьсүмбэр аймгийн нийт нутгаар цас орж, зарим газраар салхины хурд секундэд14-18 метр хүрч шуурч байгаа аж.
А.Хулан