
Алдарт эхийн одонтой эхчүүдэд Засгийн газраас жил бүр мөнгө олгодог журамтай. Өмнө нь долоон хүүхэд төрүүлсэн бол нэг, таван хүүхэд төрүүлсэн бол хоёрдугаар зэргийн одон олгодог байсан. Харин энэ жил зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийг жилдээ нэг удаа тэтгэмж болгон олгохоор болсон билээ. Энэ жилийн “Алдарт эх”-ийн одонтой эхчүүдийн мөнгийг өнөөдрөөс эхлэн олгохоор болжээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
