
Энэ сарын 10-12-ны өдрүүдэд ном сонирхогч, хайртай хүмүүсийн тэсэн ядан хүлээдэг үндэсний хэмжээний найм дахь удаагийн “Номын баяр” болох гэж байна. Зохион байгуулагчид, оролцогчдын зүгээс олон сонирхолтой хөтөлбөрүүдийг зохион явуулахаар болоод аж. Тухайлбал, энэ удаагийн баярын хүндтэй зочид болох найман залуу өөр өөрсдийн өдөрлөгөө хийж, залуустай уулзалт хийн номын тухай ярилцаж, гарын үсэгтэй худалдаагаа хийх юм. Мөн баярт хүрэлцэн ирэгсэд Монголын хамгийн том хэмжээтэй номтой танилцана. Түүнчлэн баярт оролцогч байгууллага, зохиолчид, уран бүтээлчид өөрсдийнхөө бүтээлийг 10-50 хувийн хямдралтай үнээр худалдаалдаг уламжлалтай.
“Номын баяр” МУИС-ийн хичээлийн II байрны замын урд буюу Монголын оюутны талбайд болно.