
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өчигдөр иргэд, байгууллага аж ахуй нэгжээс гэмт хэрэг, зөрчлийн 1003 дуудлага, яаралтай түргэн тусламжийн 2196 дуудлага тус тус иржээ. Ирсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлагаас 31 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд холбогдох нэгжүүд шалгаж байна. Харин яаралтай түргэн тусламжийг 478 иргэнд үзүүлж, 105 хүнд зөвлөгөө өгч үйлчилсэн байна. Үүнээс төрөхийн 64, осол, гэмтлийн 70 дуудлагын дагуу тусламж үзүүлжээ. Мөн гудамжинд ухаангүй согтуу байсан 18 иргэнийг холбогдох газарт нь хүргэж үйлчилсэн байна.