
Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн О.Жавхланбаяр дасгалжуулагчтай “Чойрын Бүргэд” клубын тамирчид амжилттай оролцоод ирлээ. Тэмцээнд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэг клуб, сургуулиудын 1140 өсвөр үеийн тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьсон байна. Тус аймгийн “Чойрын Бүргэд” клубын тамирчин, Наваандоржийн Оюунтүлхүүр Монгол Улсын Спортын дэд мастерын болзол хангалаа.
А.Хулан