Ц.Шинэбаяр Үндсэн хуулийн цэцэд хандлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр Үндсэн хуулийн цэцэд хандлаа

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дахь заалтыг хүчингүй болгох хүсэлтийг Үндсэн хуулийн Цэцэд  өчигдөр  гаргажээ. Монгол Улсын Их Хурлаас 2005 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дахь заалт хүний үзэл бодол,  эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Эрхэм гишүүн Ц.Шинэбаяр намынхаа нэрийг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандсан боловч дээрх хуулийн заалтаар “Нам өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсний дагуу намын нэрээ  бүртгүүлж чадахгүйд хүрээд байгаа юм.

Н.Түвшин

.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж