“Гибралтар” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.04-нд нийтлэгдсэн

“Гибралтар” үргэлжилж байна

Жил бүр уламжлал болон зохиогддог “Гибралтар 2014” олон улсын шатрын тэмцээн Английн Гибралтарт үргэлжилж байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын 27-нд эхэлсэн тус тэмцээнд нийт 60 улсын 534 шатарчид оролцож буй.

Энэхүү тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн их мастер, эрэгтэйчүүдийн олон улсын мастер Б.Мөнгөнтуул, Б.Галмандах, Р.Амгаланбаатар нар өрсөлдөж байна.

Долоон өргийн дараах байдлаар Б.Мөнгөнтуул, Б.Галмандах нар тус бүр дөрвөн оноотой, Р.Амгаланбаатар гурван оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна. “Гибралтар 2014” олон улсын шатрын нээлттэй тэмцээн энэ сарын 6-нд өндөрлөнө.

Б.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж