Шинзо Абег “Азийн Гитлер” гэв

Хуучирсан мэдээ: 2014.02.04-нд нийтлэгдсэн

Шинзо Абег “Азийн Гитлер” гэв

БНАСАУ-ын зүгээс Японы Ерөнхий сайд Шинзо Абег “Азийн Гитлер” хэмээн нэрлэснийг Пхеньяний хэвлэлүүд өнөөдөр /II.4/ мэдээлжээ. Хойд Солонгосын эрх баригчдын үзэж буйгаар Шинзо Абе нь бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах нэрийдлээр цэргийн хүчээ зузаатгахыг зорьж буй гэнэ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абе нь өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсын энх тайвны төлөөх үзэл баримтлалт үндсэн хуульд өөрчлөлт оруулж, цэргийн хүчийг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа илэрхийлснээр ийнхүү “Цэрэгжих донтон” гэж цоллуулах болсон аж. Шинзо Абедэлхийн IIдайны дараа баталсан Японы үндсэн хуулинд гар хүрч, ирэх 2020 он гэхэд цэргийн хүчний хэмжээг нэмэгдүүлэхийг хүсч буй гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж