МИАТ-ийн нислэгүүд саатаагүй байна

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн нислэгүүд саатаагүй байна

Цаг агаар тааламжгүй байгаа ч МИАТ компани өнөө өглөөний хуваарьт нислэгүүдээ үйлдээд байна. Гэхдээ 08.20 цагаас хөөрөх хуваарьтай байсан Москва, Берлиний чиглэлийн онгоц 08.50 цагт хөөрчээ. Энэ нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан байна. Орой 18.00 цагаас Улаанбаатар, Бээжингийн чиглэлийн онгоц хуваарийн дагуу нисэхээр төлөвлөж байгаа аж.
Цаг агаарын байдлаас шалтгаалан хуваарьт нислэгүүд саатаж болзошгүй тул  нөхцөл байдлыг зөвөөр хүлээн авч “Чингис хаан” олон улсын нисэх буудлын лавлах утас 1980 дугаарт холбогдож нислэг хуваарийн дагуу хөөрөх эсэхийг лавлаж байхыг МИАТ компанийн зүгээс зөвлөж байна.

З.ГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж