
Жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт Монголын багш нарын баярын өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл энэ жилээс эхлэн багш нарын баярын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ нь 2014 оноос эхлэн хэрэгжих бөгөөд энэ жил Монголын багш нарын баярын өдрийг ирэх аравдугаар сарын 5-ны өдөр буюу Дэлхийн багш нарын баярын өдар тэмдэглэн өнгөрүүлэхээр болж байгаа юм байна.
Засгийн газрын тогтоолд тусгаснаар 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Тиймээс хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт Монголын багш нарын баяраа тэмдэглэхгүй бөгөөд ирэх аравдугаар 5-ны өдөр албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.