
Манай хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх судалгааны төслийг Харвардын их сургуулийн доктор, Ховард Шатц, Стэнфордын их сургуулийн доктор Лоу Констант нар хамтран удирдах бөгөөд АНУ-ын талаас таван эрдэмтэн оролцох юм байна. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх үүргийг Монголын талаас Хөдөлмөрийн яамны харъяа хөдөлмөрийн судалгааны институт хариуцах бөгөөд тус байгууллагын таван судлаач хамтран ажиллаж энэ хугацаанд бодлого боловсруулах чадавхиа бэхжүүлэхэд анхаарах ажээ.
1000 гаруй эрдэмтдийг нэгтгэн ажиллуулдаг АНУ-ын “РЭНД” корпораци нь 1948 онд байгуулагдсан бөгөөд эрүүл мэнд, боловсрол, олон улсын харилцаа, хүрээлэн буй орчин, аюулгүй байдал, нийгмийн асуудлын хүрээнд судалгаа шинжилгээний ажил хийж Засгийн газруудад зөвөлгөө өгдөг ашгийн бус байгууллага аж. Тус байгууллага нь 60 жилийн турш АНУ-д болон болон бусад орнуудад бодлого боловсруулахад нь туслалцаа үзүүлж ирснээс гадна сүүлийн 20 гаруй жил БНХАУ, Катар, Курдстан зэрэг хөгжиж буй орнуудтай хамтран ажилласан олон жилийн туршлагатай талаар албаныхан онцоллоо.