
Хоёрдугаар сарын 3-наас хоёрдугаар сарын 9-ний өдрүүдийн зурхайгаа шинжээрэй
.ХОНИНЫ ОРД
Энэ долоо хоногт танд ямар нэг онцгой, тэмдэглүүштэй үйл явдал тохиохгүй. Аль салбарт, ямар ажил эрхэлдгээс тань үл хамаарч тун даруу, энгийн долоо хоног таныг хүлээж байна. Төлөвлөж байсан ажлуудаа хугацаанд нь амжуулж чадна. Санхүүгийн тал дээр байдал дээрдэнэ. Удаан хугацаанд хүлээгдэж байсан их хэмжээний мөнгө орж ирснээр та ямар нэг тансаг эдлэл худалдаж авч магадгүй. Хэрэв та бизнес эрхэлдэг бол ажлын орчноо сайжруулах зүйлд ихээхэн мөнгө зарлагадаж болох юм. Гэрлэсэн хониныхны хувьд гэр бүл, үр хүүхдүүдээсээ аз жаргал, баяр баясгалан мэдрэх болно. Эрүүл мэнддээ санаа зовоод хэрэггүй.
ҮХРИЙН ОРД
Хариуцлагатай, хянуур байх долоо хоног. Танд ногдсон үүрэгт ажлаас зугтах хэрэггүй. Аливаа шинэ зүйлд суралцахыг хүсч байсан бол хичээгээд үз, амжилт олох нь дамжиггүй. Та өөрийнхөө хүч чадал, нөөц бололцоог мэдэрч, өөрөө ч гайхах болно. Болж өгвөл өөрт оногдсон ажлаа хийж гүйцээсний эцэст удирдлагууддаа үзүүлээрэй. Ажилтай холбоотой бага зэргийн маргаан үүсч болзошгүй. Хэрэв та хувийн бизнестэй бол гадуур явж, ажлаа, бизнесээ сурталчлахыг зөвлөе. Магадгүй бизнесийн сайн түнш олж ч мэдэх юм. Гэр бүлийн асуудал хэвийн, мөнгөний хувьд харин зарим нэг хүндрэл гарч магадгүй. Эрүүл мэнддээ анхаараарай.
ИХРИЙН ОРД
Уналттай үе. Аливааг урьдчилан дүгнэдэг таны төрөлхийн зан энэ удаад азгүйтэл дагуулах бололтой. Бусадтай харилцах тал дээр ч асуудалтай байх тул үзэл бодлоо бусдад шууд тулгалгүйгээр өөрийгөөр зөвөөр ойлгуулж, эвтэйхэн ойлголцохыг хичээгээрэй. Тиймээс бага ярьж, их ажилла. Чухал гэрээ контактад гарын үсэг зурах шаардлагатай байгаа бол бага зэрэг хойшлуулж яагаад болохгүй гэж. Ажил төрөл чинь бүтэл муутай, эрүүл мэндийн хувьд ч асуудалтай байх тул өөртөө хянуур байгаарай. Мөнгөндөө хэмнэлттэй ханд.
МЭЛХИЙН ОРД
Ажлын эрч хүч нэмэгдэж, тун завгүй байх долоо хоног. Үндсэн ажлаа товлосон хугацаандаа амжуулах гэж сандарч байх зуур өөр бусад хүмүүс танаас тусламж хүсэх болно. Зарим нэгний гуйлтад “үгүй” гэж хэлж яагаад болохгүй гэж. Гэхдээ зарим нэг ажил танд сонирхолтой санагдаж, багагүй хэмжээний мөнгө амлах тул таны сонирхлыг татна. Ажил дээр танд атаархаж, нууцхан хорсол тээж явдаг хүмүүсээс болгоомжил. Таны ажлыг нурааж мэднэ. Гэр бүлийн хүрээнд зарим нэг хамаатан садантайгаа муудалцаж магадгүй. Асуудлыг аль болох хүндрүүлэхгүйгээр шийдэхийг хичээгээрэй.
АРСЛАНГИЙН ОРД
Дутуу боловсруулсан төлөвлөгөөндөө найдах бус ирээдүйдээ чиглэсэн том зүйлд анхаарлаа хандуул. Хойшдоо таны амьдралд үр өгөөжөө өгөх аварга модны үрийг суулгахад хамгийн тохиромжтой үе. Хувийн харилцаанд төвөгтэй асуудал гарч болзошгүй. Ойр дотны хүндээ цаг гаргахгүй байгаагаас тань болж маргаан дэгдэж магадгүй. Нэгэнт танаас шалтгаалсан зүйл тул асуудлыг намжаахыг хичээгээрэй. Эс бөгөөс нандин харилцаагаа үгүй хийж ч болох юм.
ОХИНЫ ОРД
Од эрхсийн нөлөөгөөр таны эрүүл мэнд тавгүйтэж, ажил дээр ч багагүй асуудал гарах бололтой. Таагүй нөхцөл байдлаас шалтгаалж та төлөвлөсөн ажлаа хойшлуулж, сэтгэлээр унаж болзошгүй. Иймэрхүү байдал удаан үргэлжлэхгүй тул та идэвхтэй, эрч хүчтэй байхыг хичээж, аливаа асуудалд уян хатан хандахыг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаа гайхалтай романтик байна. Дурлалт нэгэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж, харилцаагаа улам гүнзгийрүүлэх болно. Мөнгөнөөс шалтгаалсан бэрхшээл гарахгүй ч хэт үрэлгэн байхаас зайлсхийгээрэй. Зугаа цэнгэлд хэт их мөнгө үрэн таран хийх хэрэггүй.
ЖИНЛҮҮРИЙН ОРД
Ажилдаа анхааралтай хандахыг од эрхэс сануулж байна. Хэрэв та ажлаа солихоор төлөвлөж буй, эсвэл шинэ ажлын санал хүлээж авсан бол түр хойшлуулаад хуучин ажлаа үргэлжлүүлэхийг зөвлөе. Учир нь хэсэг хугацаанд ажлын өөрчлөлт таатай үр дүн авчрахгүй, байдлыг бүр ч дордуулж мэдэх юм. Харин хувийн харилцаанд эерэг өөрчлөлт олон гарах болно. Гэрлэсэн жинлүүрийнхний хувьд хуучирсан харилцаандаа урин дулаан уур амьсгал авчирч чадна. Хэрэв та ганц бие, эсвэл саяхан шинэ дурлалтай учирсан бол хэт их яарах хэрэггүй.
ХИЛЭНЦИЙН ОРД
Долоо хоногийн эхэн үед бүх зүйл танаас урвасан мэт, утгагүй санагдаж болох юм. Олон нийтийн арга хэмжээнд таныг тоохгүй байгаа мэт сэтгэгдэл төрж, ганцаардлыг мэдэрнэ. Гэхдээ энэ байдал бусдаас бус, өөрөөс тань шалтгаалж байгааг анхаараарай. Хувийн бизнес эрхэлдэг хилэнцийнхний хувьд чамгүй ашиг олж чадна. Гэхдээ төлөвлөж байснаас огт өөр эх сурвалжаас мөнгө олно. Харилцагч, түнштэйгээ ажлын уулзалт хийхээр товлосон бол үр дүнд хүрч, та түүнд аятайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Хувийн харилцаанд ч та идэвхтэй байх болно.
НУМЫН ОРД
Хувийн, хувьсгалын асуудалд та нэлээд системтэй, шат дараатай хандахыг хичээх болно. Ингэснээр ажил дээрээ амжилт гаргаж, тушаал дэвшиж ч болох юм. Хувийн харилцаандаа ч давуу байдал бий болгох болно. Эмх цэгцээ алдаад байсан зарим нэг асуудлыг ч та аятайхан шийдэж чадна. Бусадтай харилцах таны чадвар онцгой сайн байх бөгөөд үүний ачаар багагүй ажил амжуулах болно. Гэхдээ эрүүл мэнддээ анхаараарай.
МАТРЫН ОРД
Ажлын байраа өөрчилж, шинэ орчинд очихыг хэдий хүсч байгаа ч хэсэг харзнахыг од эрхэс танд сануулж байна. Учир нь одоогийн ажлаа орхилоо гэхэд шинэ ажил олох гэж нэлээд хугацаа алдах болно. Тиймээс ажилдаа анхаарал хандуулж, зүрх сэтгэлээсээ ажилла. Удахгүй та ажилдаа эргээд дуртай болно. Хэрэв та хувийн бизнес эрхэлдэг бол шинэ төсөл, шинэ хамтрагчтай түншлэхээс зайлсхий. Гэр ахуйн бүх асуудал хэвийн, гэр бүлийн харилцаа эерэг намжуу байх болно.
ХУМХЫН ОРД
Эрч хүчээр дүүрэн долоо хоног таныг хүлээж байна. Аливаа зүйлд бодитоор хандаж, сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй. Хэт их ажиллах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг санаарай. Олон нийтийн арга хэмжээнээс татгалзах үе. Хувийн харилцаанд онцын өөрчлөлт гарахгүй, хэвийн долоо хоног байх болно. Гэрлэсэн хосууд романтик аялалд гарах бололтой.
ЗАГАСНЫ ОРД
Таны мэдрэмж, сэтгэл хөдлөл маш хүчтэй байх болно. Тиймээс аливаа шийдвэр гарахдаа сэтгэл хөдлөлөө дагаж, хөнгөн хуумгай хандахаас болгоомжлоорой. Энэ байдлаасаа болоод өрсөлдөгчдөдөө боломж олгож ч болох юм шүү. Ажлын талбарт танд ирэх дарамт шахалт нэмэгдэх хэдий ч үүнийг төвөггүй давах эрч хүч танд хангалттай байна. Мөнгө, санхүүгийн хувьд төдийлөн хүндрэл гарахгүй. Ганц бие загаснуудыг онцгой учрал хүлээж байна.