
Бид энэ талаар Сүхбаатар аймгийн холбогдох албаны хүмүүсээс тодруулахад “Эрлийн багийнхан амжилттай ажиллаж, өнөө өглөө төөрсөн хүмүүсийг эсэн мэнд оллоо. Тэд машинтайгаа шуурганд төөрсөн байна. Хүмүүсийн биеийн байдал сайн байна" хэмээн мэдэгдлээ. Шуурганд төөрсөн хүмүүс аав ээждээ золгох гэж гарсан ахан дүүс бөгөөд гурван том хүн, хоёр хүүхэд байгаа ажээ. Тэд Toyota Kluger машинтай гэрээсээ гарсан байна.
Д.ЦЭЦ