
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе өнгөрсөн оноос хойш гэр бүлүүдийг уулзуулах саналыг Хойдын талд хоёр ч удаа тавьсан боловч улс төрийн зөрчлөөс шалтгаалан амжилт олоогүй юм. Хамгийн сүлд Солонгосын дайнаар хагацсан гэр бүлүүд энэ Цагаан сарын баяраар уулзахаар тохиролцоод байсан ч БНСУ болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтаас болж цуцлагдсан аж.
Солонгосын хойгт 1950-1953 оны хооронд өрнөсөн цуст дайны уршгаар гэр бүл, хамаатан саднаасаа үүрд хагацсан иргэд хоёр хөршийн харилцаа сайн байх үед жилд ганц удаа уулздаг юм. Энэ уламжлал 2010 онд Хойд болон Өмнөд Солонгосын харилцаа хурцадсан үеэс хойш тасраад буй аж. Өмнөд Солонгосын албаныхны мэдээлснээр БНАСАУ-д амьдарч буй гэр бүл, хамаатан саднуудтайгаа уулзах хүсэлт гаргасан иргэдийн ихэнх нь 70-аас дээш насны ахмадууд байгаа гэнэ.