
Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гаригийн 15.00 цагт бүтээн байгуулалтын ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ удаад Эрчим хүчний яам өнгөрсөн онд хийсэн ажил болон ирэх онд хийх ажлаа танилцуулах юм. Тодруулбал, “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эрчим хүчний сайд М.Сономпил оролцож, ирэх хавраас хийх ажлын талаар болон өнгөрсөн онд эрчим хүчний салбарт хийсэн ажлаа танилцуулах юм байна.
“Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Ерөнхий сайд оролцож, Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг тайлагнадаг байсан бол сайд нар өөрийн салбарынхаа ажлыг танилцуулдаг болоод байгаа юм. Өмнө нь Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яамд ажлаа танилцуулсан билээ.
Ш.ОЧ