
Үүнээс ердөө тав хоногийн өмнө Грекийн Ионийн арлуудад 5.8 магнитудын газар хөдлөлт болсон билээ. Үүний улмаас Кефалиния, Итака арлуудад долоон хүн хөнгөн гэмтэж, байшин барилга эвдэрч, цуурсан билээ. Түүнчлэн Грекийн Засгийн газраас айж, балмагдсан арлуудын оршин суугчдад тусламж үзүүлж, аврах ажиллагаа явуулахын тулд онц байдал зарлаж байсан юм. Оршин суугчид 60 жилийн өмнө болсон дараалсан хүчтэй газар хөдлөлтийн гамшгийг нэхэн санаж, ихээр айж, сандралдсан аж. Ионийн арлуудад тэртээ 1953 онд хоорондоо гурван хоногийн зайтай 7.2 болон 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос олон зуун хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн гэмтэж бэртсэн бөгөөд арлын байшин барилгыг бараг бүхэлд нь сүйтгэсэн юм.