Н.Алтанхуяг: Тэр чинь фотошоп

Хуучирсан мэдээ: 2014.02.03-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Тэр чинь фотошоп

Тавгийн идээний араас малгай дух төдийхөн нь цухуйсан төрийн гурван өндөрлөгийн зургийг цахим ертөнцийнхэн сайн мэдэх байх. Биеийнх нь намханыг ёгтолж “төрийн гурван өндөрлөг” хэмээсэн тэр зурагны талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг телевизийн хөтлөгчид энэ баярын өдрөөр тайлбар өгчээ. Тэрээр “Тэр чинь фотошоп гэнэ. Манай З.Энхболд дарга тиймэрхүү зүйлд их гярхай хүн байхгүй юу. Би бол анзаараагүй. Оригнал эх хувь бол биш. Зориудаар л бид хэдийг тэгчихсэн байна лээ” хэмээсэн юм.

Төрийн гурван өндөрлөг маань биеийн хувьд намхан гэдэг нь үнэн, зурагчин ч тухайн нөхцөлд санаатайгаар тиймэрхүү зураг авсан гэдэг нь үнэн, бас бага зэрэг компьютерийн ажиллагаа орсон гэдэг нь ч үнэн бололтой.

Ямартаа ч энэ жилийн хувьд өндөрлөг гурав маань өөрчлөгдөөгүй ч ёслолын өргөөнд орсон зурагчдын зогсох байрлал бол өөрчлөгджээ. Чих худалч, нүд үнэнч гэдэг юм хойно зүгээр л зургуудыг нь харна биз.

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж