Төрийн дээд одон, медалиар шагнав

Хуучирсан мэдээ: 2014.02.03-нд нийтлэгдсэн

Төрийн дээд одон, медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 01 сарын 22 өдрийн 06 дугаар Зарлигаар Улсад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байгаа дараах хүмүүсийг төрийн одон, медалиар шагнасан байна. Монгол Улсын төрийн одон, медалиар шагнах арга хэмжээ өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, аймгийн Засаг дарга Х.Дармен, нар хүндэтгэн гардуулав.

"Хөдөлмөрийн гавьяаны улаан туг" -ийн одонгоор Өлгий сумын өндөр настан Хызылын Барбол, Улыхпаны Манкей, Мухажын Хапар, Аймгийн МСҮТ –ийн жолооны багш Бухатханы Ядмаа, “Алтангадас” одонгоор Өлгий сумын өндөр настан Сауыржаны Азей, Абилийн Тумар, Самений Хабден, Орайханы Шамен, Улаанхус сумын өндөр настан Мешелийн Мантай, Алтанцөгц сумын өндөр настан Чулууны Насанжаргал, Алтай сумын өндөр настан Шаривханы Тания, Дэлүүн сумын ЗДТГ-ын байгаль орчны улсын байцаагч Рапилийн Хуан, Аймгийн ҮХААГ-ын ахлах мэргэжилтэн Асаны Саулегүл, Аймгийн Азык ХХК –ны Жахиягийн Кабихан, аймгийн Жансая өрхийн эмнэлгийн их эмч Алданышын Клара, Хөдөлмөрийн хүндэт медалиар Өлгий сумын өндөр настан Жадайн Булдан, Халидолдагийн Күлай, Улаанхус сумын өндөр настан Айдыны Мауерия, Булган сумын өндөр настан Жамбаагийн Самбуу, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн бага эмч, сувилагч Хаманай Гүлмайра нар тус тус шагнагдлаа.

Эх сурвалж: www.bayan-olgii.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж