
Нийслэлийн онцгой байдлын газарт баярын өдрүүдэд нийт аюулт үзэгдэл, техникийн 57 дуудлага ирсэн бөгөөд үүнээс аврах ажиллагаа долоо, 29 гал түймрийн дуудлага ирсэн байна. Мөн гал түймрийн зөрчлийн 21дуудлага ирснийг Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчид цаг алдалгүй ажиллаж, аврах ажиллагаа явуулсан байна. Энэ жилийн сар шинийн баярын өдрүүдэд гарсан нийт аюулт үзэгдлийн дуудлагыг өнгөрсөн оны мөн үеийхтэй харьцуулахад багассан үзүүлэлттэй байсан гэж албаныхан хэлж байна.
Ш.ОЧ