Турк даруй огцрохыг Каддафаас хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Турк даруй огцрохыг Каддафаас хүсчээ

Турк улс Ливитэй урт удаан хугацааны туршид өргөн харилцаатай байсан боловч сүүлийн үед хоёр орны хоорондын үл ойлголцол улам гүнзгийрч, Муамар Каддафи “нэн даруй огцрох ёстой” гэж өнгөрөгч мягмар гаригт Турк мэдэгдсэн ажээ.

Ливид өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй гэсэн уриалгыг Каддафи үл ойшоон “өөрийнхөө ард түмний эсрэг “цус, нульмис асгаруулсан даралт, шахалт үзүүлэх замыг сонгон авлаа гэж Туркийн ерөнхий сайд Recef Tayyip Стамбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Ерөнхий сайд Tayyip “Каддафи түүхэн шийдвэр гаргаж, Ливийн ирээдүйн сайн сайхан,  энх тайван, улс орны хөгжил цэцэглэлт, өөрчлөлт шинэчлэлтийн төлөө улс орноо орхин даруй явах хэрэгтэй юм” гэж хэлсэн аж.
Урьд өмнө туркийн эрх баригчид ая зүйг бодолцон зөөлнөөр сөрөг хүчний зүгээс тавьж буй шаардлагад анхаарлаа хандуулж, засгийн эрхээ шилжүүлэн өгөх нь чухал гэж Каддафаас хүсч байжээ.

Турк улс Ливитэй худалдааны өргөн харилцаатай бөгөөд тус оронд эмх замбараагүй байдал үүсэхээс өмнө туркийн аж ахуйн байгууллагууд олон арван тэрбум долларын бүтээн байгуулалтын төслүүдэд оролцож байсан байна. Туркийн тал Ливид эмнэлэг, худалдааны төв, зочид буудлууд барих зэрэг төслүүдийг гардан хийж байжээ.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж