
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Оросын Сочи хотыг тамирчид, дасгалжуулагч нар ба тэнд очих гэсэн америкчуудад харцангүй аюулгүй гэж мэдэгдсэн тухай Reuters дамжуулжээ.
Оросууд спортын томоохон баярыг явуулах үүргийг сайн мэдэж байгаа учраас Олимпийн аюулгүй байдлыг сайтар ойлгож байгаа, тиймээс аюулгүй байдлаа хангаж чадна гэж тэр үзэв.
Ойр дотны хүмүүс, найз нартаа өвлийн олимпийн наадмыг очиж үзэхийг зөвлөх үү гэсэн асуултад “Сочийн аюулгүй байдалд би итгэж байна, гэхдээ олон улсын өргөн цар хүрээтэй үйл явдалд эрсдэл ямагт байдаг хэмээн тэдэнд хэлнэ” гэж тэр хариулжээ. Бид аюулаас хамгаалах тэдний төлөвлөгөөтэй танилцсан, энэ чиглэлээр оросуудтай хамтарч байгаа. Уг тоглолтыг Америкт зохион байгуулсан бол тайван байх байсан. Хэрэв та нар Олимпийн тоглолтод очно гэвэл явж болно!» хэмээн Барак Обама өгүүлсэн байна.