Н.Энхбаяр сар шинийг БНСУ-д гаргажээ

Хуучирсан мэдээ: 2014.02.02-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр сар шинийг БНСУ-д гаргажээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг сар шинийн өмнө эх орондоо ирсэн тухай зарим хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр Н.Энхбаяр дарга БНСУ-д сар шинийг угтсан байна. Эмчилгээ нь дуусаагүй тул Монголд ирж чадаагүй аж.

Харин намын гишүүд нь хоёрдугаар сарын 9-нд БНСУ-ыг зорих болжээ. Нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр Сөүлийг зорино гэх мэдээлэл байна. УИХ-ын гишүүн Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан нараас гадна УИХ-ын гишүүд, дэд сайд нар БНСУ-ыг зорьж Н.Энхбаяр даргатай очиж золгох юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж