Орос Казахстанд буцалтгүй тусламж болгон зенитийн пуужингийн С-300 системийг нийлүүлэх улс төрийн шийдвэр гаргасан тухай Батлан хамгаалахын орлогч сайд Анатолий Антонов мэдэгдснээс үндэслэн РИА «Новости» агентлаг дамжуулжээ.
«ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдлийн ЗРС C-300ПС төрлийн таван дивизионыг нийлүүлэх болно” гэж тэр тодруулав.
Эдгээр зэвсэг нь Оросын зэвсэгт хүчний байлдааны жижүүр байсан ба одоо мэргэжилтнүүд тэдний хэрхэн бэлэн байдалд оруулах талаар авч үзэх ажээ.
Орос Казахстанд зенитийн пуужингийн С-300 цогцолборыг 2014 онд нийлүүлнэ гэсэн яриа өмнө нь гарч байсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР