Монголчууд шинийн гуравны билэгт сайн өдөр мөсөн шагай харваж, тэр жилийнхээ аз хийморийг шинждэг уламжлалтай. Ийм бэлгэдэлтэй уламжлал мартагдах шахсан тул сэргээх зорилгоор Улаанбаатарын өвлийн наадмыг зохион байгуулахаар болжээ. Наадам маргааш Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул голд болох юм.
Энэ үеэр хуучны сайхан уламжлалыг сэргээж, мөсөн шагайн мэргэжлийн тамирчдын болон сонирхогчдын тэмцээн, тэшүүрийн үзүүлэх тоглолт, нохойтой чарганы уралдаан, өвлийн дугуйн аялал, бартендерийн үзүүлбэр болон урлагийн тоглолтыг сонирхуулах юм байна.
Б.МИШЭЭЛ