Яаралтай тусламжийн төвд 150 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2014.01.31-нд нийтлэгдсэн

Яаралтай тусламжийн төвд 150 дуудлага иржээ

Сар шинийн баяраар иргэдийн эрүүл энхийн манаанд зогсч, яаралтай тусламж үзүүлдэг 103 буюу түргэн тусламжийн төвд 08.00-14.00 цагийн хооронд нийт 150 дуудлага иржээ. Ирсэн дуудлагын ихэнх нь зүрх, судасны өвчин, даралт ихэссэн гэсэн дуудлага байсан байна.

Яаралтай түргэн тусламжийн төвийн жижүүр эмчтэй холбогдоход “Сар шинийн баяр болоод ч тэр үү дуудлага гайгүй байна. Гэхдээ үдээс хойш буюу 16.00 цагаас хойш дуудлага ихсэх хандлагатай байдаг юм. Өглөөнөөс хойш зургаан цагийн байдлаар дуудлага бага байна” гэлээ.

Мөн өчигдөр буюу битүүний өдөр түргэн тусламжийн төвд нийт 800 дуудлага ирсэн байна. Эдгээрийн ихэнх нь зүрх, судасны өвчлөл байжээ. Мөн согтууралтай холбоотой буюу архины хордлогод орсон гэх дуудлага нийт дуудлагын багагүй хувийг эзэлж байгаа юм байна. Тиймээс баяр ёслолын үеэр архи, согтууруулах ундаагаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг албаны хүмүүс сануулж байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж