Баруун зүгийн нутгаар бага зэргийн цас орно

Хуучирсан мэдээ: 2014.01.31-нд нийтлэгдсэн

Баруун зүгийн нутгаар бага зэргийн цас орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.

Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсэг болон Алтай орчмоор салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

 2014 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цагагаарын урьдчилсан мэдээ:


Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгийн зарим газраар баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 15-20 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2014 оны 1 дүгээр сарын 01-нээс 2014 оны 2 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   2 сарын 1-нд зарим газраар, 2-нд нутгийн зүүн хагаст, 4-нд баруун зүгийн нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2 сарын 1, 2-нд ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. 2-р сарын 1-нд баруун болон төвийн нутгаар, 2-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж