Хэвлэлийнхний анхаарлыг энэ олдвор багагүй татаад байгаа юм байна. "Бродяга Кэнсин" гэх манга-комиксийн сакабато гэх төрлийн сэлэмтай адилхан байгааг, ийм зэвсгийг эзэмших сургууль Японд байхгүй тус улсын хэвлэлээр шуугицгааж байгаа ажээ. Ингээд Японы алдартай хүйтэн зэвсгүүдийн төрлөөс танилцуулья.

Фото: warriors.wikia.com
Айкути нь гарда гэх гарны хамгаалалтгүй чичлүүр хутга. Гардааг заримдаа «цуба» гэж нэрлэнэ.

Фото: arscives.com
Катана сэлэмний хамт зүүдэг байсан уламжлалт богино сэлэм Вакизаси. Урт нь 300 – 610 миллиметр ба иртэй хэсгийг нь дээш харуулан бүсэндээ хавчуулан зүүнэ.

Фото: nihontou.jp
Кай-гунтоулалмлалт татийг санагдуулах тэнгисийн цэргийн сэлэм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр түүнияг япон офицерүүд зүүдэг байлаа.

Фото: rakuten.co.jp
Японы уламжлалт сэлэмний хамгийн алдартай нь Катана бөгөөд урт нь 610 – 914 миллиметр (заримдаа илүү). Илтэй хэсгийг нь дээш харуулан бүсэндээ хавчуулан зүүдэг байлаа.

Фото: uniquejapan.com
Кодзука, когай хоёрыг хослуулан хэрэглэдэг. Когай нь сэрээг орлох жижиг сүлбүүр ба кодзука гэдэг жижиг хутгийн хамт уламжлалт сэлэмний гэрийн тусгай зориулалтын гэрэнд хуйлагддаг байжээ.

Фото: 100yen / Wikipedia
Европын стилиэр хийгдсэн Кю-гунто гэдэг сэлэм. 1904-1905 онуудын орос-японы дайны үеэр ашиглагдаж байв.

Фото: 100yen / Wikipedia
Тантогийн уламжлалаар хийгдсэнг Син-гунто дэлхийн хоёрдугаар дайны үеэр хамгийн их тархсан армийн сэлэм байжээ.

Фото: sssc.cn
Танто нь уламжлалт чичлүүр хутга бөгөөд гарны хамгаалалтын цагирагтай (цуба) эвлүүлэгддэг.

Фото: cmgk.co.jp
Тати нь бүсэндээ зүүдэг уламжлалт сэлэм бөгөөд 610-1270 миллиметрийн урттай. Гэр нь бүсний дэгээ бүхий аси гэдэг хоёр цагирагтай.

Фото: Asahi News
Тиба мужийн Сироя хотод олдсон когатана гэх мөрөн талдаа ирлэгдсэн хутга.