
Монгол Улс өнгөрсөн жил 18 нэр төрлийн нийт 14.9 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Хүнсний бүтээгдэхүүний экспортыг 2012 онтой харьцуулахад 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм байна. Түүнчлэн хүнсний салбар өнгөрсөн жил 737.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 815.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Үүнийг 2012 оныхтой харьцуулахад үйлдвэрлэл 18.4 хувь, борлуулалт 13.2 хувиар тус тус өссөн дүн ажээ.
Салбарын хувьд өнгөрсөн жилийн хамгийн том ололтыг хууль эрх зүйн орчин болох тухай албаныхан онцолсон. Ингэснээр урьд нь хүнсний аюулгүй байдлыг төр ганц хариуцдаг байсныг өөрчлөн үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч, хэрэглэгчдийн эрх, үүргээр ялгаж салгаж өгсөн юм.
Б.МИШЭЭЛ