Барилдааны тасалбар &#34хаданд&#34 гарав

Хуучирсан мэдээ: 2014.01.30-нд нийтлэгдсэн

Барилдааны тасалбар &#34хаданд&#34 гарав

Жилдээ ганцхан тохиох цагаан сарын бөхийн барилдааныг үзэх гэсэн бөхийн хорхойтнууд тасалбараа худалдан авахаар Бөхийн өргөөний гадаа дугаарлан хоносон байна.  Сар шинийн барилдаанд ирэх наадмын өнгийг шинжсэн, өндөр цолтнууд барилддаг учир бөх сонирхогчдын анхаарлыг татдаг. Сар шинийн барилдааныг “Бага наадам” ч нэрлэх нь бий. Магадгүй үзэгчийнхээ тоогоор Үндэсний баяр наадмын дараа тооцогдох барилдаан юм. Тийм учраас бөхийн хорхойтнууд ийнхүү хөхөө өвлийн хүйтнээр ганцхан тасалбарын төлөө "дайтсан" хэрэг.

Гэрэл зургийг via Odkhuu1

Цагаан сарын барилдааны тасалбарын үнийн хувьд 20-25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд үзэгчдийн суудлын эхний гурван эгнээний суудал 25 мянга, бусад суудал 20 мянган төгрөгийн үнэтэй худалдаална гэдгийг Монгол бөхийн өргөөний тасалбарын цэгээс мэдээлсэн.

Орчин үед аливаа нэгэн тоглолт, шоу зохион байгуулагчид тасалбараа маш боловсронгуй аргаар борлуулдаг болсон. Тоглолтыг үзэхийг хүссэн хүмүүс тасалбараа онлайнаар захиалж, захиалга өгч хүргүүлэх гээд л олон аргыг хэрэглэж байна. Билетийн кассыг сахиж оочер, дугаар болдог үзэгдэл түүх болон үлдсэн. Харин Үндэсний баяр наадам, Цагаан сарын барилдааныг үзэхийг хүсвэл билетийн кассыг бараадан, халуунд нь халж, хүйтэнд даарч зогсдог үзэгдэл арилсангүй. Үндэсний, уламжлалт баяр, наадам гэхээр тасалбараа хүртэл хоцрогдсон, хуучны аргаар борлуулах ёсгүй. Энэ асуудал дээр шинэчлэл дутаж байна.

Тасалбар худалдаанд гарахаас өмнө Монгол Бөхийн өргөөний хүмүүстэй холбогдож,

-Жил бүр оочер дугаар болдгийг энэ жил хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуулаа.

-Манайх өөрийн гэсэн билетийн касстай. Түүгээрээ худалдаална гэсэн хариуг сонссоноор бөхийн хорхойтнууд идэр өвлийн хүйтэн шөнийг үл хайхран Бөхийн өргөөний үүдийг сахиж хонож байна.

Монгол Бөхийн өргөө 2500 үзэгчийн суудалтай. 500 орчим суудалд нь бөхчүүд сууна. Үлдсэн 2000 суудал нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын бөхийн хорхойтнуудад оногддог жишиг уламжлал болсоор өдийг хүрлээ. Хойшид хэзээ хүртэл үргэлжлэхийг Монголын холбооны тэргүүн Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс мэдэх учиртай. Бөхийн өргөөний  автомашины зогсоол хүртэл бага. Олон суудалтай, тасалбар худалдан авах хүмүүсийн үүсгэсэн замын түгжрэлийг тооцвол "Буянт-Ухаа" спорт цогцолборт хийж болмоор санагддаг. ОБөхөө дээдэлдэг, үзэхийг хүссэн хүмүүс Буянт-Ухаа спорт цогцолборт очоод л үзчихнэ. Хамгийн наанадаж Буянт-Ухаа спорт цогцолбор машинаа тавьчих зогсоол ихтэй.  Түүнчлэн суудал олонтой болохоор тасалбарын төлө өнжин хонон дугаарлах шаардлагагүй болнл. Гэвч ард түмний хандиваар боссон Бөхийн өргөөний дарга нь бөхийн хорхойтнуудын гэхээс илүүтэй өөрсдийн эрх үүднээс тасалбараа борлуулах аргаа хүртэл хуучин хэв маягаар үргэлжлүүлсээр байх нь ингэхэд зөв үү. Үндэснийхээ томоохон баяруудын өмнө үзэгчидээ ядаж л үзэгч олноо хүндэтгэж сурмаар байх юм. 

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж