Эрчим хүчний салбарынхныг төрийн дээд одон медалиар шагналаа

Хуучирсан мэдээ: 2014.01.30-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарынхныг төрийн дээд одон медалиар шагналаа

Тийн хэмээгч модон могой жилийн шинийн нэгнийг тохиолдуулан эрчим хүчний салбарт олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын Ерөнхиийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.

Тодруулбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ДЦС-3 ТӨХК-ний үйлдвэрлэлийн албаны зуухны горимын машинч Ц.Нямсүрэнг, Алтан гадас одонгоор ЭХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын орлогч дарга Г.Энхтайван, ДЦС-3 ТӨХК-ний захиргаа удирдлагын албаны ахлах мэргэжилтэн Б.Рашцэрмаа нарын 9 хүнийг шагналаа. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар ДЦС-3 ТӨХК-ний хөдөлмөрийн аюулгүй байдлын инжегер Б.Иван, мөн компаний цахилгааны ашиглалтын инжегер Ц.Нямдаваа нарыг тус тус шагнасныг Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв нар гардуулж баяр хүргэлээ. 

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж