Бэлгийн чиг баримжааг нь хүлээн зөвшөөрөхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2014.01.30-нд нийтлэгдсэн

Бэлгийн чиг баримжааг нь хүлээн зөвшөөрөхийг шаардав

Гиги Чао түүний эхнэр/нөхөр Шон Ийв

Хонгконгийн тэрбумтан Сесиль Чао Цзэ-цунг  2012 онд лесби охиныхоо бэлгийн чиг баримжааг өөрчилж чадах залууд 65 сая ам.доллар өгөхөөр амлаж, дуулиан тарьсан билээ. Түүний охин Гиги Чаo долоон жил үерхсэн найз бүсгүй Шон Ийвтэйгээ тус онд Парист хуримаа хийсэн боловч эцэг нь тэдний хуримыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Гэсэн ч одоо болтол Гиги Чаогийн бэлгийн чиг баримжааг өөрчилж чадах эр хүн гараагүй тул Сесиль Чао Цзэ-цунг өнгөрсөн долоо хоногт санал болгосон мөнгөө хоёр дахин нэмэгдүүлсэн байна.

 Үүний дараа Гиги Чаo зөрүүд, хуучинсаг үзэлтэй эцэгтээ өөрийнх нь бэлгийн чиг баримжааг өөрчилж чадахгүйгээ ухаарч, Шон Ийвийг хүлээн зөвшөөрөхийг шаардан захидал бичжээ. Түүний захидлыг Хонгконгийн хоёр өдөр тутмын хэвлэлд нийтэлсэн байна. Гиги Чаo захидалдаа “Маш олон сайн залуус байх боловч тэд надад зориулагдаагүй” гэж бичжээ. Түүнчлэн Гиги Чаo эцэг нь Хонгконгод түүнд тохирох эрэгтэй хүн байхгүй учраас эмэгтэй хүн сонирхох болсон гэж бодсоор байгаад харамсаж буйгаа илэрхийлжээ.

Хонгконг нь 1991 онд ижил хүйстэнтэйгээ явалдахыг гэмт хэрэг гэж тооцохыг больсон боловч хүлээн зөвшөөрөөгүй юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж